Монгол Улсын Их сургуулийн удирдах зөвлөл хоёрдугаар сард хуралдаж, сургалт үйлчилгээ болон дотуур байрны төлбөрөө нэмсэн байна. Ирэх намраас МУИС-ийн сургалтын төлбөрийн нэмэгдэл хэрэгжинэ.
2022 оны байдлаар МУИС-ийн ерөнхий суурийн хичээлийн төлбөр нэг багц цаг нь 98600, мэргэжлийн хичээлийн төлбөр 100-120 мянга байсан. Харин одоогийн нэмэгдлээр ерөнхий суурийн хичээлийн төлбөр нэг багц цаг нь 123300, мэргэжлийн хичээлийн төлбөр 119-136 мянга болж нэмэгдэж байгаа юм байна.
Мөн дотуур байрны төлбөр тухайн байрнаасаа хамааран жилийн 700 мянга орчим байсан бол одоогийн нэмэгдлээр 900 мянга орчим болох юм байна.
СУРГАЛТЫН ЧАНАР НЬ МАШ МУУ, ХУУЧИН СОЦ ҮЕИЙН БАГШ НАРАА ХАЛ, СУРГАЛТЫН ЧАНАРАА САЙЖРУУЛ