УИХ-ын гишүүдийн хуралдаанд оролцсон ирц, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг хангахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.
Өнгөрсөн хугацаанд иргэд, ТББ-уудаас УИХ-ын дарга, УИХ-ын Тамгын газарт эдгээр мэдээллийг авах санал, нээлттэй болгох өргөдөл, гомдол ихээр ирсэн. Иймд судалж үзсэний үндсэн дээр холбогдох байнгын хороо, УИХ-ын Тамгын газарт үүрэг өгч байна гэдгээ тэрээр чуулганы индэр дээрээс хэлсэн юм.
Мөн хууль ёсчлон батлах болон албажих процесс, тэмдэглэлийг албажуулах, архивлах зэрэг үйл явцтай холбоотой хугацааны зөрүү гардаг. Шаардлагатай гэж үзвэл тухайлсан хуулиудын журамласан заалтуудад өөрчлөлт оруулах замаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.