Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас \”Автогазын жижиглэнгийн үнэ нэмэгдсэн асуудлаар” хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар \”Юнигаз” ХХК, \”Дашваанжил” ХХК, \”Синчи газ” ХХК, \”Шунхлай трейдинг” ХХК, \”Гор газ” ХХК-иуд Улаанбаатар хотод автогазын жижиглэнгийн үнийг нэмсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон байна. Иймд дээрх аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор зөрчлийг арилган дараах арга хэмжээг авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шаардлаа. Үүнд:
1. Автогазын жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтоохдоо бусад аж ахуйн нэгжийн үнийг аялдан дагахгүй өөрийн компанийн өртөг зардалд үндэслэн тогтоож байх,
2. Валютын ханшийн өндөр өсөлттэй байх үед тогтоосон автогазын жижиглэнгийн /1150 төгрөг/ үнийг тодорхой хэмжээгээр бууруулахыг шаардсан байна.