Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 5-ны өдрийн шүүгчийн захирамжаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн
- 4 /Хахууль авах/,
- 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,
- 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Б.Ганхуягт авсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг хүлээн авахаас татгалзжээ.
Уг шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч, Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2023 оны өнөөдөр хянан хэлэлцсэн байна.
Прокурорын гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжийг өөрчлөн, яллагдагч Б.Ганхуягийг “…гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй…” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сар сунгав гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.