Өлгий хотод хийлдэг гулсуур салхинд хийсэж хүүхдүүд гэмтжээ. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр тавдугаар сарын 27-ний өдрийн 15 цагт Баян-өлгий аймгийн Өлгий сумын 11дүгээр багийн нутаг дэвсгэрт төв талбайд хийлдэг гулгуур салхинд хийсч, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд гэмтжээ. Дээрх гэмтлийн улмаас хоёр хүүхэд хүнд ухаангүй сэхээний тасагт эмчлүүлж байна.