Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн банкны болон нүүрний гэх олны анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр /2023.06.29/ мэдээлэл хийлээ.
Нүүрсний гэх хэрэг эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд байна. Энэ хэрэгтэй холбогдуулан 23 хүнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэр бүхий албан тушаалтны хилээр гарах эрхийг хязгаарласан.
2023 оны нэгдугээр улиралд хахууль өгөх, авах, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан гэх 44 хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс буурсан. Боловсролын сангийн зээлтэй холбоотой нэг ч хэрэг шүүхэд ирээгүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа гэж мэдээлэв.