Өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын хоёр иргэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал руу хөдлөх замдаа Монгол улсын төр, засгийн тэргүүн нар амьдардаг “Их Тэнгэрийн ам” цогцолборын гадна бие засжээ.
Тухайн асуудалд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, БНХАУ-ын хоёр иргэнийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.1.1 дэх хэсэг “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах”, мөн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолоочийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43 дугаар зүйл “Түр болон удаан зогсох журам” зөрсөн үндэслэлээр тус тус торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ.