УИХ-ын гишүүн О.Баасанхүү \”Чуулганы ирц хүрэхгүй байна. 65 гишүүнтэй МАН дангаараа ирцээ бүрдүүлээд явах боломжтой байхад өнөөдөр 10 хүн хууль батлах гээд сууж байна\” гэх шүүмжлэлийг хэлэв. Түүний хариуд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дараахь тайлбарыг хийж байна.
Түүнийхээр УИХ-ын гишүүд хоол цай эргүүлж, кофе ууж явж байгаад санал хураах үеэр гялс орж ирчихээд гардаг байх нь. Д.Хаянхярваагийн хувьд Дархан-Уул аймгаас олон удаа сонгогдож байгаа, Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч гэгддэг. Гэтэл хэл яриа нь төлөвшиж амжаагүй. Хэлэх гэсэн санаагаа ч оновчтой илэрхийлж чадахгүй нэгэн байх юм. УИХ-ын гишүүн хүн төрийн ордонп кофе цай эргүүлж яваад юунд ч хамаагүй саналаа өгөх гэж сонгогддоггүй баймаар. Тэд чинь тойргийнхоо олон мянган иргэдийн дуу хоолой болж, тэднийхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж л энд суугаа юмсан.
Харин олон удаа сонгогдсон туршлагатай улс төрч Дарханчуудын асуудлыг хэлэлцэхийн оронд кофе цай эргүүлж явсаар өнөөдрийг хүрч л дээ янз нь.