Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, \”Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Батжаргал нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад орших аж.
Талууд санамж бичгийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын өгөгдлийн санд шинжилгээ хийх, дата төвийн үндсэн үйлчилгээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хөтөлбөр хамтран боловсруулж хэрэгжүүлэх, Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг мэдээллийн технологи ашиглан шийдвэрлэх боломжийн талаар эрдэм шинжилгээний ажлууд зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм Нийслэлийн мэдээллийн технологийн газраас мэдээллээ.