Москва болон ойр орчмын эрх баригчид Оросын хувийн цэргийн удирдагч Евгений Пригожин зэвсэгт бослого гаргасантай холбогдуулан терроризмын эсрэг онц байдал зарласан гэж мэдэгдлээ.
“Нийслэл болон Москва мужид болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд терроризмын эсрэг ажиллагааны дэглэм тогтоосон” гэж Оросын терроризмын эсрэг үндэсний хороо мэдэгдэв.
Москвад харуул хамгаалалт чангатгасан байна. Украинтай хиллэдэг Оросын баруун өмнөд хэсэгт орших Воронеж муж ч энэ төрлийн онц байдал зарласан байна.
Терроризмын эсрэг онц байдал нь Оросын эрх баригчдад хяналтаа нэмэгдүүлж, баривчлах ажлыг хөнгөвчлөх боломжийг олгодог. Мөн иргэдийн утасны дуудлагыг чагнах эрхийг албаныханд зөвшөөрдөг байна.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн ахлах туслах Михайло Подоляк хэлэхдээ, Вагнерын тэргүүн Евгений Пригожинийн үйлдэл бол “Терроризмын эсрэг ажиллагаа. Орост бүх зүйл дөнгөж эхэлж байна. Элитүүдийн хуваагдал дэндүү илэрхий байна. Бүх зүйл шийдэгдсэн мэт дүр эсгэх нь бүтэхгүй” гэж твиттер хуудсандаа бичжээ.
эх сурвалж: al jazeera