Вагнерын зэвсэгт бослогыг дарж, улс орныхоо дотоод нөхцөл байдлыг тогтворжуулахад чиглэсэн Оросын эрх баригчдын ямар ч шийдвэрийг тууштай дэмжихээ Умард Солонгосын дэглэм мэдэгджээ.
Ням гарагийн өглөө Умард Солонгосын гадаад хэргийн дэд сайд Им Чон Ил тус улсад суугаа ОХУ-ын элчин сайд Александр Мацегоратай уулзахдаа засгийн газрынхаа байр суурийг илэрхийлсэн тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг (KCNA) дамжуулсан байна.
“Сайд сүүлийн үед гарсан зэвсэгт бослогыг Оросын ард түмний хүсэл эрмэлзэл, ашиг сонирхлын дагуу амжилттай дарна гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлээд БНАСАУ нь Оросын эрх баригчдын аливаа хувилбар шийдвэрийг тууштай дэмжихийг мэдэгдлээ” гэж уг мэдээнд өгүүлжээ.
Умард Солонгос нь Оросын эрх баригчдын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг дэмжиж буй дэлхийн цөөхөн хэдэн улсын нэг юм.
Эх сурвалж: Yonhap News