Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хөшөөнд цэцэг өргөх үед хөгжимд Төрийн дуулал эгшиглэв.