2017 оны нэгдүгээр сарын 15-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 16-17-нд ихэнх нутгаар ялангуяа 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас ахиухан орж, салхи секундэд 12-14 метр хүрч ихэнх нутгаар цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, халтиргаа гулгаа нэмэгдэх цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байна.
Сибирийн хүйтэн агаар энэ сарын 15-наас нутгийн баруун хойд хэсгээр шилжин ирж, 16-наас 19-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчрийн хөндий, Дархадын хотгороор -40…-45 градус, Монгол Алтайн өвөр хэсэг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35…-40 градус, тал хээрийн нутгаар -28..-33 градус, Алтайн өвөр болон өмнөд говиор -19, -24 градус хүрч чангарах төлөвтэй тул малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, цахилгаан эрчим хүчний шугам зэрэгт хүндрэл учруулахын зэрэгцээ, цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ