Нvvрний арьсны нvхжилт нь батганаас болж vvсдэг. Батгыг шахчихаад дараа нь нvхжилтийг агшаах ямар нэгэн арчилгааа хийдэггvйгээс болж нvхжилт ихсэн томордог. Нvхжилтийг агшаах олон төрлийн маскууд байдаг. Зөвхөн охид хvvхнvvд гэлтгvй эрчvvд ч гэсэн арьсаа зөв арчилж, өөрийн арьсны онцлогт тохирсон гоо сайхны бvтээгдэхvvн хэрэлэх хэрэгтэйгээс гадна арьсны бохирдлыг зөв цэвэрлэх явдал юм. Энэ нь батгашихаас хамгаалдаг. Нvvрээ цэвэрлэсний дараа хөлдөөсөн мөсөө /буцалсан усыг хөлдөөгөөд/ алчууранд ороон нvvрээ арчдаг.
Энэ аргыг хуурай арьстай хvн бол 7 хоногт 2 удаа, тослог арьстай хvн өнжөөд 1 хийхэд болно. Дараа нь тэжээлийн тос тvрхээд 30-40 минутын дараа нvvрнээсээ тосоо арчиж авдаг. Мөсөөр нvvрээ тогтмол арчих нь арьсыг хэт хуурайшуулдаг тул тохируулан хэрэглээрэй.
Мөн усанд лемон, сүү, зөгийн балыг тохирох хэмжээгээр хийж хөлдөөн арчиж болно. Эдгээр нь арьсыг цайруулж зөөлрүүлэн чийгшүүлэх нөлөөг үзүүлнэ.