Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас танилцуулав.
Мөн ойрын гурав хоногтоо ихэнх нутгаар бороо, нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг, мөн өнөө шөнө Хөвсгөл, Булганы нутгаар хүйтэн бороо үргэлжлэн орох тул ноосолсон бог мал осгож болзошгүйг онцгойлон анхааруулав.
Долдугаар сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Долдугаар сарын 5, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. 7, 8-нд нутгийн баруун хагаст дулаарна.
Эх сурвалж: ЦУОШГ