Азийн спортын сэтгүүлчдийн холбоо 2016 оны онцлох тамирчдаа тодруулжээ.
Энэхүү шалгаруулалтад зургаан орны 32 тамирчин багтсанаас Монгол Улсаас олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, шинэхэн гавьяат тамирчин Д.Отгондалай нар Азийн онцлох тамирчнаас тодорчээ.
Манай Риогийн хоёр баатар, гавьяат маань 2016 оны \”Бөртэ чоно\”-ын эзэн болсон бол энэ удаа ийнхүү Азийн онцлох тамирчдын эгнээнд багтлаа.
Эх сурвалж urlag.mn