Сүүлийн өдрүүдэд бороо тасралтгүй орж байгаатай холбоотойгоор зарим байршил үерт автаад байгаа билээ.
Иймд цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас анхаарууллаа.
Тодруулбал
- Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
- Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон бол ойртохгүй байх,
- Цахилгаан щит бүхий байрууд, бодгальд ус орохоос сэргийлэх
- Ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэхийг анхааруулав.