Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн нутаг “Урт булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 140 км, сумын төвөөс урд зүгт 70 км/-т долдугаар сарын 10-ны өдрийн 01.20 цагийн орчим малчин Э-ийн гэр дээр аянга буусан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Аймгийн Эрүүл мэндийн газрын эмч нарыг очиход малчин Э /59 настай, эрэгтэй/, О /59 настай, эмэгтэй/, П /5 настай, эрэгтэй/, П /7 настай, эрэгтэй/ нар аянганд цохиулж, цээж, нуруу, гуяны хэсэгтэй түлэгдсэн байсан тул эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Иймд, малчид, аялагчид та бүхэн аянга цахилгаантай бороотой үед өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх, цахилгаан шонгоос хол байхыг сэрэмжлүүлж байна.