Наадмын өдрүүдээр төмөр замын боомтууд болон Чингис хаан олон улсын нисэх буудал цагийн хуваарийн дагуу ажиллаж байв.
Харин авто замын ихэнх боомт долдугаар сарын 11-15-нд амарсан юм. Тэгвэл долдугаар сарын 16-наас буюу өчигдрөөс баяр наадмын амралтын хуваарь дуусаж, хилийн бүх боомт хэвийн ажиллаж байгааг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.