Манай улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам(БОАЖЯ)-наас дэвшүүлсэн юм.
Тэгвэл долдугаар сарын 16-ны өдөр 3,151 жуулчин ирсэн болохыг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээлэв.
Зорилтын дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 402,424 жуулчин хүлээн авах тооцоолол гаргажээ. Харин долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 292,540 жуулчин манай улсыг зорин ирсэн бөгөөд гүйцэтгэл нь 72.69 хувьтай байгаа аж.