Хэнтий аймгийн Нэгдсэн Эмнэлэгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийнхан 2023.07.18 ны өдөр Цэнхэрмандал сумын харьяат 38 настай эмэгтэйд умайн гаднах жирэмлэлттэй, цус алдалтын дайрлагатай гэсэн алсын дуудлагаар очиход эхийн биеийн байдал маш хүнд, унтаарсан, дайрлагын хүнд зэрэгтэй, хэвлийд их хэмжээний цус алдалттай, тээвэрлэх боломжгүй нөхцөлтэй байсан байна.
Эхийн амь насыг аврахын тулд яаралтай журмаар гэрт нь мэс заслын тусламжийг хагалгааны багаар үзүүлж эхийн амь насыг авран хамгаалжээ.
Алсын дуудлагын багт
ЭБЭ-ийн эмч Б.Уранчимэг
МЭЭ-ний эмч Г.Алтансувд
Хагалгааны сувилагч Б.Мөнгөннавч
МЭЭ-ний сувилагч Т.Жавхлантбаяр
Жолооч Л. Ууганбаяр, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвийнхөн хамтран ажиллажээ.
Эх сурвалж: Сэтгүүлч Одмаа