ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун цахим хуудастаа “Сэлбийн ойролцоо бүсэд үерийн эрсдэл нэмж байгаа “Авлига хороолол”, “S-Outlet” дэлгүүрийг нураах байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар илэрхийлжээ. Хэрэв буулгах шийдвэр гарвал гарах зардлыг тухайн байгууллага, аж ахуй нэгжээр өөрсдөөр нь төлүүлэх асуудлаар дараа нь шүүхдэх хэрэгтэй. Эхний удаад зардлыг өөрсдөө гаргаж нураа гэвэл ашиглалтад орох хүртэл гүрийх эрсдэлтэй” гэжээ.
Үүнийг ч олон хүн дэмжиж, үерийн эрсдэл үүсгэж байгаа бүсэд орон сууцны барилга, үйлчилгээний обьект байх нь утгагүй гэдгийг хэлж байна.