Японы Засгийн газраас лхагва гарагт танилцуулсан тоон мэдээлэл харууллаа.
Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас явуулсан хүн ам зүйн судалгаагаар, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар, гадаадын оршин суугчдыг оруулаад Японы хүн ам 125 416 877 болсон нь өмнөх оныхоос 511 орчим мянган хүнээр буурчээ.
Хүн амын тоо ийнхүү буурч байгаа нь Япон улс төрөлт багассан асуудлыг шийдвэрлэх, бүс нутгийн хэмжээнд залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг сайжруулах арга хэмжээг яаралтай боловсруулах шаардлагатай байгааг харуулж байна.
2022 онд Япон иргэдийн хүн ам 800 мянга орчим хүнээр буюу 0.65 хувиар буурч, 122.4 сая болж, 14 дэх жилдээ дараалан буурсан гэж Дотоод хэрэг, харилцаа холбооны оршин суугаа газрын бүртгэлд үндэслэн гаргасан тоо баримтад дурдсан байдаг. Үүний зэрэгцээ хилийн чандад сурч, ажиллаж байгаа иргэдийн тоо долоо орчим мянга болж буурсан байна.
Гадаадын хүн ам сүүлийн гурван жилд анх удаа 289 мянгаар нэмэгдэж, 2 993 839 болсон байна.
Японы нийт хүн ам 125.41 сая болсон нь өмнөх оны мөн үеэс хагас сая гаруй хүнээр буурч, Харин Японд гадаад оршин суугчдын тоо 10.7 хувиар өссөн хэмээн тус яам мэдэгдэв.
Ерөнхий сайд Фумио Кишида “Төрөлт буурч байгаатай тэмцэхийг бодлогын үндсэн зорилтуудын нэг болгон тавьсан. Хүүхэд төрүүлэх, хүмүүжүүлэх асуудлыг багтаасан хүүхэд асрах шинэ багцад зориулж ирэх гурван жилд 3.5 их наяд иен буюу 25.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо амлаж байна” хэмээсэн байв.