ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Африкийн орнуудын удирдагчидтай уулзсаныхаа дараа тэдний гаргасан санал Украинтай энхийн хэлэлцээ хийх үндэс байж болохыг онцолсон юм. Түүний хувьд энхийн хэлэлцээ хийхээс татгалзахгүй ч Украины Орос руу агаараас довтолсон нь байдлыг хүндрүүлж буйг хэлжээ.
Удирдагчдын гаргасан саналд ОХУ цэргээ татах, Беларусь дахь цөмийн зэвсгээ гаргах, Олон улсын эрүүгийн шүүхээс Ерөнхийлөгч Путиныг баривчлах шийдвэрээ түдгэлзүүлэх зэрэг шийдвэрийг танилцуулсан аж.
Энхийн хэлэлцээний тухай Путин “Бид хэлэлцээ хийхээс татгалзаагүй. Хэлэлцээ хийхийн тулд хоёр талд харилцан зөвшөөрөх зүйлс байх ёстой” хэмээн хэлсэн байна.
Ням гарагт Украинаас Москва руу агаараас довтолсон. Улмаар хотын төвд байрлах хоёр барилгад цохилт өгсөн. Внуково нисэх онгоцны буудлаас хөдлөх нислэгүүдийг түр цуцалж, тус буудал руу очих агаарын хөлгүүдийг өөр нисэх онгоцны буудал руу явуулж байгаа аж.
Москва руу хийсэн агаарын довтолгооны дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський дайн Оросын нутаг дэвсгэрт ирж буйг анхааруулсан байна.
Эх сурвалж: ВВС