
Баянхонгор аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид, АЗЗА ажиллан жижиг суудлын авто машиныг аюулгүй байдлыг нь ханган нэвтрүүлж, том оврын автомашин, автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Үер татрахаар гүүрийг засварлах ажил эхэлнэ. Яг одоогийн байдлаар өнөөдөр түр зам тавихаар шуурхай ажиллаж байна.