Засгийн газар болон төрийн байгууллагын машины улсын дугаарыг цэнхэр өнгөтэй болгох шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, төрийн байгууллагуудын автомашины улсын дугаарын өнгийг өөрчилж, QR кодтой болгох юм. Ингэснээр иргэд тухайн кодыг уншуулж тухайн тээврийн хэрэгслийг ямар хэрэгцээнд аль байгууллага ашигладаг талаар мэдээлэл авч, хяналт тавих боломжтой гэж үзжээ.
Иргэн миний бие 2016 оноос хойш энэ асуудлаар ерөнхий сайдад сошлаар хандсан. Одоо л нэг биелэлээ олох нь дээ. Маш сайн байна. Төрийн байгууллагуудын асар олон хурган дарга нар дуудлагаар шуурхай ажилл хэрэглэх автомашиныг хувийн машин шигээ хэрэглэдэг болсон. Хамгийн наад зах нь л гэхэд уг шуурхайн ажлын автомашинаар гэртээ хүргүүлдэг мөн өглөөд гэрээсээ авхуулдаг. Мөн авгай хүүхлээ ажил сургуульд нь зөөлгөдөг.. мөн шөнө баарны гадаа хүлээлгэж шөнөжин архиддаг гээд яриад байвал төмпөн дүүрэн дутагдлыг ярьж болно.