Аж үйлдвэрлэлийн зориулалтаар ган хайлуулахад ашигладаг кокс (coke)-ыг гэр хороололд турших гэж байна. Гэвч коксыг ахуйн нөхцөлд ашиглахад доорхи асуудлууд шууд үүснэ:
1. Кокс нь зүгээр энгийн нүүрс, мод түлээ шиг өөрөө дүрэлзээд асчихгүй, заавал тусгай зууханд зориулалтын үлээгчээр асар их хүчилтөрөгчөөр өдөөж шатна. Тиймээс гэр хорооллын зуухны яндан нэг бол урт+гадаа салхи ихтэй, нөгөө бол гал өдөөх сэнстэй зуух хэрэгтэй болно. Тэгэхээр дахин гэр хорооллын зуухыг солих уу?
2. Кокс нь гангийн үйлдвэрт ашигладаг маш өндөр дулаан үйлдвэрлэдэг түлш. Хэмжээг нь зөв тохируулахгүй бол гэр хорооллын айлуудын нимгэн төмрөн зуухнууд шууд хайлна. Төмөр хайлах градус целсийн 1538. Коксын дээд дулаан 2500.Зуухнууд зүгээр хайлчихгүй, шууд түймэр тавина.
3. Нүдэнд утаа харагдахгүй байж болно, гэхдээ кокс шатаахад их хэмжээний угаарын хий буюу нүүрстөрөчгийн исэл, азотын давхар исэл ялгаруулна. 200 мянган яндан нийслэл хотод нүүрстөрөгчийн исэл ялгаруулах асуудлыг туршиж үзээд байх хэрэггүй, зүгээр л их сургуулийн оюутнуудаасаа асуугаад тооцоолол гаргачих.
4. 20-р зуунд Англи, Хятад, Энэтхэг зэрэг улсууд коксыг ахуйн хэрэглээнд туршиж үзээгүй биш үзсэн. Бүгд бүтэхгүй юм байна гээд больсон.
Яагаад больсныг судлахад улсынхаа нийслэл дээр туршилт хийхгүй байх боломжтой.
Татварын 177 тэрбум төгрөгөөр хятад улсаас кокс нүүрс худалдан авч туршилт хийх шаардлага байна уу?