“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдана. Тус наадмыг зорих иргэдэд дараах чиглэлд нийтийн тээврээр үйлчлэх аж.
Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 18,19,20-ны өдрүүдэд өглөөний 07.30 минутаас оройн 21.30 минут хүртэл, /автобус хоорондын хүлээх цаг 25-30 мин/ Сүхбаатарын талбайн зогсоолоос Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль болж байгаа Налайх дүүргийн Тайж хайрханы бэл хооронд нийтийн тээврээр үйлчлэх бөгөөд тасалбарын үнэ 800 төгрөг байна.