Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Тэрбээр Монголд байх хугацаандаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хамба санваартан, шашны зүтгэлтнүүдтэй уулзахаас гадна гэгээн мөргөлийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Түүнийг албан ёсоор угтан авах ёслол маргааш буюу есдүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт хийсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Их Хурлын дарга Г.Занданшатар нар түүнд ээлж дараагаар бараалхана.