2023 оны дөрөвдүгээр сард БНСУ-ын “Keumkang-Three ENC” корпорацаас Улаанбаатар хотод баригдах Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн билээ.
ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, “Keumkang-Three ENC” корпорацаас 210 сая воны санхүүжилт олгохоор харилцан тохиролцож, долдугаар сарын 28-нд талууд гэрээ байгуулжээ.
Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК, Ус сувгийн удирдах газрын удирдлагууд өчигдөр ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцож, Сөүл хотын ус болон лаг дахин боловсруулах хамгийн том байгууламж Сонам цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна. Ингэснээр Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ.