Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар наадам зохион байгуулах комиссоос мэдээлсэн.
Допингийн төрлийн бодис илэрсэн бөх А сорьцын шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас Б сорьцоо шинжлүүлэхээр болсон. Тухайн бөх БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнөөдөр Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Б сорьцын хариу хэзээ гарах нь тодорхойгүй бөгөөд тухайн тамирчны амжилттай холбоотой асуудал учир сайн нягтлах шаардлагатай байдаг аж.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн шээсийг А, Б гэсэн хоёр саванд хуваан хийдэг байна. Тухайн бөхчүүдийн А болон Б сорьцыг долдугаар сарын 12-ны өдөр авсан бөгөөд маргааш нь БНСУ-ын лаборатори руу явуулжээ.
32 бөхийн А сорьц долдугаар сарын 17-ны өдөр шинжилгээнд орж, наймдугаар сарын 21-нд 32 бөхийн А сорьцын хариуг зарласан. Ингэхэд нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн бөгөөд Б сорьцоор баталгаажуулсны дараа тухайн бөхийн нэрийг зарлана хэмээн Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээлсэн билээ.
Excellent goods from you, man. I have be aware your stuff previous to and you’re just extremely excellent. I really like what you’ve bought here, certainly like what you’re saying and the way by which you are saying it. You’re making it entertaining and you still take care of to keep it sensible. I can not wait to learn much more from you. This is actually a wonderful web site.