ОХУ-ын Засгийн газар дотоодынхоо зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортыг түр хугацаагаар зогсоож байгааг өчигдөр орой зарлалаа.
Экспортын хориг шийдвэр гарсан өдрөөс буюу есдүгээр сарын 21-ээс эхлэн үйлчлэх бөгөөд харин хэзээ экспортыг хэвийн болгох нь тодорхойгүй байна.
Тэгвэл ОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон асуудлаар өнөөдөр 11.00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийхээр болжээ.