ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглоно хэмээн мэдэгдлээ. Мэдэгдэлтэй холбоотойгоор манай улсад шатахуун хомсдох эрсдэлтэй гэж иргэд болгоомжилж буй юм.
Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар түвшинд байгааг УУХҮЯ-наас мэдээлэл хийлээ.
УУХҮ-ийн сайд Д.Ганбаатар, Дизель түлш, бензиний нөөц хангалттай байна. ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарснаас хойш бид Роснефт компанитай олон цагийн турш ярилцлаа. Оросын шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ гадаад зах заалд гаргах сонирхолтой. Тиймээс хойд хөрш дотоод асуудлаа шийдвэрлэхийн тулд энэ шийдвэрийг гаргалаа гэж ойлгож байна.
Манай улс шатахууны зах зээлийнхээ 85-90 хувийг Роснефт компаниас авч байна. 2023 оны 9-р сарын 23-25-нд ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин Монголд айлчилна. Энэ айлчлалаар шатахуун экспортын асуудлыг төрийн өндөр дээд түвшинд ярилцан тохиролцохоор асуудлыг бэлтгэж байна. Бид бүх түвшиндээ шуурхай ажиллаж, асуудлыг долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байна.