Монголын хөлбөмбөгийн холбооны “А”, Азийн хөлбөмбөгийн холбооны “Элит” ангилалтай шүүгч Ө.Батцэцэг “Ханжоу 2022” Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтуудад ажиллахаар боллоо.
Хөлбөмбөгийн төрлөөр тивийн хэмжээний томоохон тэмцээний шигшээ шатанд Монгол шүүгч томилогдон ажилласан удаагүй. Ө.Батцэцэг Монгол Улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллахаар болсон анхны шүүгч болж буй юм.
Түүний хувьд анх 2016 онд шүүгчийн гараагаа эхэлсэн ба 2021 онд Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч болж өдгөө тивийн шилдэг шүүгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Монголын Олимпын Үндэсний Хороо
I’m not that much of a online reader to be honest but your blogs really nice, keep it up!
I’ll go ahead and bookmark your site to come back in the future.
Many thanks