Хөдөлмөрийн үндэсний намын нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь бүлгээс БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ногоон автобустай холбоотой асуудлыг шалгуулах хүсэлтийг хүргүүлэв.
Тус хүсэлтэд “Zyle Daewoo bus” компанийнхан хил дамнасан залилан, луйвар хийсэн эсэхийг тус улсын прокурорын байгууллагаар шалгуулах, татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан байж болзошгүй асуудалд хамтарч ажиллах тухай дурджээ.
ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр “Энэ бол том асуудал. Үүнийг илчлэхэд тусалсан, автобусыг Сүхбаатарын талбайд авчрахад очиж үзэж, шалгасан Улаанбаатарын нийт иргэддээ талархал илэрхийлье. Иргэд хамгийн хүчтэй шүү. Иргэдэд хүч нь оршиж байгаа цагт л ардчилал зөвөөр хөгжинө гэж боддог” гэлээ.