Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг автобусны асуудлыг шалгаж байна.
Шалгалтын хүрээнд “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг болон Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Т” болон “Б” нарын дөрвөн хүнийг энэ сарын 2-нд түр саатуулсан билээ.
Эдгээр дөрвөн хүний гурвыг нь үргэлжлүүлэн хорих, нэг хүнд хязгаарлалт тогтоох саналыг нийслэлийн прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.
Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьж, шалгах шийдвэр гаргажээ.