НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлсэн юм.
НИТХ-ын төлөөлөгч нар нэр дэвшигчээс цаашид хэрхэн ажиллаж, ямар бодлого баримтлах талаар асууж тодрууллаа.
Тодруулбал агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлэх ажил, нийслэлийн бондын талаар ямар бодлого баримталж буйг асуусан юм. Нэр дэвшигч Х.Нямбаатар хотын хөгжлийн төлөө улс төрийн болон захиргааны шийдвэрүүдийг тооцоо, судалгаанд үндэслэн гаргана гэдгээ хэлж байлаа. Тухайлбал хувийн тээврийн хэрэгслийг хязгаарлах бус, нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлнэ хэмээв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар улс төрийн өндөр илтгэл хүлээлгэн Хотын даргаар томилсонд талархан, нийслэлийн тулгамдсан асуудлыг сонгуулийн мөчлөгт захирагдалгүй шийдэхийн төлөө НИТХ, НЗДТГ, УИХ, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Ингэснээр тэрбээр Улаанбаатар хотын 36 дахь дарга боллоо.