2023 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сарын 1-нээс өмнө иргэдийн данс руу шилжүүлэх ёстой.
Татварын ерөнхий газар иргэдэд буцаан олголтоосоо зарим төрлийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн. Татвар, торгуулиа шууд суутган төлөх хүсэлтэй иргэдийн мэдээллийг нэгтгэж байгаа аж. Үүний дараа иргэдэд буцаан олголтын хоёр хувийг шилжүүлнэ.
Энэ оны гуравдугаар улирлын буцаан олголтын урамшууллаараа хөрөнгийн татвараа 34,104 иргэн 48 590 нэхэмжлэхээр 422 сая төгрөг төлжээ. Татварын ерөнхий газар энэ сарын 27-28-нд буцаан олголтыг шилжүүлнэ гэв.