• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 3 сарын 16
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

    Танхайрсан хүүхдүүдэд шийтгэл ноогдуулав

    Эмч, өвчтөн, хэрэглэгч нар нийлж мансууруулах үйлчилгээтэй тариаг худалдан борлуулжээ

    АИ-92 автобензинийг зөвхөн Монголд Улсад ашиглаж байна

    Д.Энхтүвшин: Энгийн АИ-92 бензиний үнэ ойрын гурван сард өөрчлөгдөхгүй. Евро-5, дизель түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай

    Зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ

    Олимпын хорооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг улиран сонгогдлоо

    П.Наранбаяр: Нийгмийн сүлжээг хүүхэд хэрэглэхийг хязгаарлах хуультай болно

    П.Наранбаяр: Эцэг, эхийн үл хайхрах байдлыг бууруулах, багш, сурагчдын итгэлцлийг нэмэгдүүлэх, анги хамт олны соёлыг өөрчлөхөд чиглэсэн олон талт ажлыг өрнүүлнэ

    Д.Батлут: “Цэрэгжилтийн хичээл”-ийг сэргээж, “бүлэглэж дээрэлхэх” биш “бүлэглэж дэмжих” сэтгэлгээг суулгах, хүч чадал гэдэг бол бусдыг айлгах хэрэгсэл биш, харин анд нөхдөө хамгаалах хариуцлага юм гэдгийг ухамсарлуулна

    Барс худалдааны төвийн хойно 778 машины далд зогсоол барьж байна

  • Улс төр
    Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

    УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ

    Н.Алтанхуяг болон бусад нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг буцаасан ШАЛТГААН

    Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа

    Э.Бат-Үүл: Н.Алтанхуяг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор гарсан шүүхийн шийдвэр хууль зөрчсөн

    Монголоос Бутанд хандивласан хөлдөөсөн эсүүдээс сарлагийн хоёр төл бойжжээ

    Э.Бат-Амгалан: Өвөө эмээ нар голцуу хүмүүсийг өдөөн турхирч улстөрийн зорилготой жүжиг тавьж байна

    УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагад иржээ

    УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах зохицуулалтыг дэмжих саналыг олон нийтээс авна

    Д.Ганбат: Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг улсад хурааж авч онц байдал тогтоосноор тэдний тасалдаад байсан шахааны бизнес эргээд цэцэглэсэн

    Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн Банкны хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    “Манжууд биднийг 200 жил боолчлоогүй”- Монголын түүхийг шинэ үзэл бодлоор

    Битүүний өдөр юу хийж, юуг цээрлэдэг вэ?

    Хүүхдийн даахийг бүрэн хэлд орсон үед хүйс гэж ялгалгүй сондгой настай үргээдэг

  • Дэлхий дахинд
    Ираны ерөнхийлөгч дайныг дуусгахад шаардлагатай гурван нөхцөлийг зарлав

    Индонез 16 нас хүрээгүй хүүхдүүд цахим сүлжээ хэрэглэхийг хориглоно

    Газрын тосны байгууламж агаарын цохилтод өртсөний улмаас Иранд хортой “хар бороо” орж байгааг ДЭМБ анхааруулав

    АНУ-ын Нью Мексико муж дахь Эпштейн агсны эдлэнгээс мөрдөгчид булш хайх ажил эхлүүлжээ

    Сонгуулийн үр дүнд Балба улсын шинэ ерөнхий сайдаар рэппер Балендра Шах томилогдох нь тодорхой боллоо

    Өмнөд Солонгосын засгийн газар гадаадын иргэдийн Сөүл орчимд орон сууц худалдаж авах боломжийг хязгаарлажээ

    Ираны экспертүүдийн чуулган Хамени агсны хүү Можтабаг тус улсын шинэ дээд удирдагчаар зарлалаа

    Ираны дроныг устгах мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай Зеленский мэдээлжээ

  • Эрүүл мэнд
    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Энэтхэгийн Баруун Бенгал мужид илэрсэн Нипах вирусийн шинэ дэгдэлт Ази даяарх эрүүл мэндийн байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Х.Нямбаатар: Э.Бат-Амгалан хэрэлдэх мөрөөрөө надтай л хэрэлд

    АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна

    УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ

    НАСА саран дээр буух төлөвлөгөөндөө өөрчлөлт орууллаа

    Оргон зайлсан гэх Ч.Сайханбилэг нэвтрүүлэгт ярилцлага өгчээ

    Монгол Улсаас Австралийн холбооны улсад суух Элчин сайдаар томилогдоод буй Г.Тэнгэр эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

    Б.Хонгорзул: Аавын минь зохиолыг хулгайлж буй хошин урлагийн жүжигчидтэй хатуу тэмцэнэ

    Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал

No Result
View All Result

Эрхэм анд нөхрийгөө эргэн санахуйд

-МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн гэгээн дурсгалд-

by undesten
2023-10-25 23:09
in Нийтлэл
87
Эрхэм анд нөхрийгөө эргэн санахуйд
SHARETWEET

Монголын хөх тэнгэрээ л би сүсэглэдэг…

… уулын өндөрлөгт мацан гарч хан хурмастаа ширтээт ганцаараа залбирч суунгаа эрт эдүгээн тухай эрэгцүүлж,анд найз нөхдийгөө эргэн санах сайхан. Тэгээд наран жаргахаас өмнө уулнаас буугаад тэднийхээ тухай өдрийн сэтгэлд үлдсэн дурсамжаа цаасан дээр эвлүүлж буулгах би дуртай.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн,нэрт сэтгүүлч,зохиолч Цэрэндоржийн Балдорж маань амьд сэрүүн явсан бол эдүгээ 70 насны сүүдэртэйгээ золгох байж дээ,- хэмээн шаргал нар ээсэн намрын дунд сарын энэ нэгэн өдөр ер бусын нам гүм дүнсийх ойд дурсаж суулаа.

Бид хоёр уран бүтээлээрээ ойртож нөхөрлөсөн андууд юм.

1995 онд Москвад намайг сурвалжлагчаар ажиллаж явахад бүхий л талаар дэмжиж,тусалсан сан…Миний бичсэн нийтлэлүүдийг уншаад их л урам өгдөг байлаа. Нэгэн удаа гэрт дэхь факсын аппаратаар: ”Эрхэм нөхрийн амрыг эрье! Цаг үеэ олсон сонирхолтой материалыг хугацаа алдалгүй ирүүлж байгаад талархлаа илэрхийлье…Ирүүлсэн ярилцлага өгүүллөг зэрэг чинь Орос оронд өрнөж буй үйл явдлын тухай уншигчдад бодиттой,зөв мэдээлэл өгөхөд тус болж байна.

Үйл явдлын халуун цэгээс сурвалжлан бэлтгэсэн олон сонирхолтой материал “Ардын эрх” сонины хуудаснаа цаашид нийтлэгдэнэ гэдэгт итгэж байна.

Ажилд чинь амжилт хүсье! Ц.Балдорж” гэсэн цахим захидал ирж билээ. Үүнийг нь би одоо хүртэл хадгалдаг. Миний хувьд нандин дурсгал шүү.

Анх түүнтэй миний бие 1980-иад дундуур танилцаж билээ. Тэхэд би Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын Хороо болон БНМАУ-ын Соёлын Яамны Уран Сайханы Зөвлөлийн гишүүн гээд хоёр том байгууллагын нэрийн өмнөөс тухайн үеийн тайз дэлгэцийн уран бүтээлүүдийг үзэж батлахад оролцдог байлаа.

Энэ маань түүний зохиолуудтай танилцах,санал бодлоо хуваалцах бололцоог олгож,улмаар бид дотносож нөхөрлөсөн юм.1980- 1990 аад онд Ц.Балдоржийн маань сэтгүүлчийн хувьд бичэж асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд монголын нийгмийг доргиож, зохиолчийнхоо хувьд туурвисан жүжиг киноны бүтээлүүд нь үзэгч түмнийг цочроож билээ. Тухайлахад хүн ам зүйн асуудлыг анх түрүүнд дэвшүүлэн тавьж, эх нялхсын эрүүл мэнд, оюуны хомсдол, бага орлого, ядуурлын асуудлаар “Ганц жил наслуулах гэж арван сар тээдэггүй”, “Эмэгтэйчүүдийн асуудал эрчүүдэд хамаатай”, “Хоёр сая иргэндээ хөл алджээ” зэрэг бүтээлүүдээрээ нийгмийг сэрээж, яахын аргагүй монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн салхич шувуу нь болж дээд тэнгэртээ цуцашгүй дүүлэн ниссэн юм.

Ялангуяа эх орныхоо байгалийн үзэсгэлэнт тансаг газрын нэг, “хөх сувд” гэж ард түмний маань шүтэн хайрладаг хөвсгөл нуураа хамгаалах эмзэг асуудлыг нийтэд сонордуулсан “Далай ээж цаазын тавцанд” нийтлэл нь нийгмийг донсолгож, ,тухай үеийн төр засгийн бодлогыг өөрчлөхөд нөлөөлснөөр бодиттой
үр дүнд хүргэж билээ.

Энэ нь сэтгүүлчийн өргөн мэдлэг боловсрол, мэргэжлийн гярхай судалгаа, гарцаагүй, баттай, нотолгоо баримтуудад түшиглэж шинжлэх ухааны үндэслэлтэй олон талын гүнзгий дүгнэлтэд суурилсан үлгэр дууриал бүхий даацтай бүтээл болсон төдийгүй, монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүй цаашид хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

Сенсаци, дуулиан хөөцөлдөж нэр төрийн төлөө явдаг өнөөгийн зарим нэг залуу сэтгүүлчид уг нийтлэлээс суралцах зүйл их бий дээ. Нэн ялангуяа ,баримтыг сэтгэл хөдлөлөөрөө бус, олон өнцгөөс харж, харьцуулах,эрэгцүүлж бодох,шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийж нотлоход түүх, соёл, нийгэм, эдийн засаг, гээд өргөн мэдлэг, боловсролоо сэтгүүлч хүн хэрхэн ашиглахын үлгэр жишээг уг нийтлэлээс олж харж болно.

Эрдэм мэдлэг хомс бол баримт дурьдаа ч нэмэргүй шүү дээ,өөрийгөө л хэн болохыг харуулахаас цаашгүй.

Ер нь Ц.Балдорж маань монголын хөгжил дэвшилд саад тотгор учруулж буй аливаа бүхэнд зүрх сэтгэлээрээ санаа зовниж,үүнийгээ зөвхөн хэвлэл,сэтгүүлийн нийтлэл төдийгүй тайз,дэлгэцийн уран бүтээлээрээ илэрхийлж байв.

Ялангуяа ”Хэрээ”, ”Өв залгамжлагчид”, ”Хориотой жүжиг” ”Зэрэглээ” “Хайрын виз”,”Эмс” жүжгүүд, тэрчлэн ”Хачин хүн” кино зохиолдоо нийгэм,ёс суртахууны асуудлыг маш хурцаар хөндөж, цочирдмоор зоригтой дэвшүүлсэн байдаг. Үүгээрээ Монголын тайз дэлгэцийн урлагт нийгэм,улс төр, ёс суртахууны асуудлыг ил тод дэвшүүлсэн нийтлэл/publicistic/-ийн өнгө аястай жүжиг, киноны төрөл зүйг бий болгосон юм.

Урьд өмнө, үнэндээ, орчин цагийн монголын улс төр, нийгмийн тогтолцоог ил тод зоригтой шүүмжлэсэн ийм(жанр)төрлийн уран бүтээлүүд гарч байгаагүй юм. Ялангуяа, Ц.Балдоржийн зохиол, найруулагч Б.Балжинням, Б.Нагнайдорж нарын ”Хачин хүн” дэлгэцийн бүтээлд, хүмүүсийн сэтгэлгээ, ажиллаж хөдөлмөрлөх нь нэг хэв загварт баригдмал, ямар ч бүтээлч хүсэл эрмэлзэлгүй нийгмийн идэвхгүй болсон тул тэд ажлын өдрийг яаж ийгээд л өнгөрөөдөг нь монголын нийгмийн хөгжлийн хөшингө мухардмал байдалд орсныг гол баатрынхаа уг дүрээр өгүүлсэн байдаг.

Ц.Балдоржийн зохиол, И.Нямгаваагийн найруулсан ”Хэрээ”, ”Өв залгамжлагч” зэрэг жүжгүүдэд хүн хүнээ хүндэтгэх өвөг дээдсийн маань уламжлалт сайхан зан заншил алдагдснаар монголын орчин цагийн хүмүүсийн ёс суртахуун хэрхэн унаж,зарим нь адгуусаас ч дор болсон тухай сэтгэлд сэрдхийм асуудлыг хөндсөн юм.

Ялангуяа эрх мэдэлд дулдуйдан хөрөнгөжих, мөнгөжих гэсэн шунал өнөөгийн нийгмийг сууриас нь ялзруулж, монголын төрийг эд эст нэвчин орж, авилга хээл хахууль гэгч нь юунд хүргэж буйг Ц.Балдорж маань “Шөнө амталсан нулимс” жүжгийн зохиолоороо анх зоригтой хөндсөн уран бүтээлч дээ. Одоогоос 20 иод жилийн өмнө түүний бичсэн уг зохиолыг 2004 онд залуу найруулагч Н.Наранбаатар УДЭТ-ын тайзнаа амилуулж билээ.

Энэ бүтээл нь: өнөөгийн хүмүүнийн дотоод ертөнц яаж өөрчлөгдөв өө? XXI зуунд та бид хэн гээч болж хувирав аа? гэх талаар эргэцүүлэх, өөрсдийгөө өөр өнцгөөс харах өвөрмөц боломжийг уг жүжиг үзэгчдэд олгож манай нийгэмд хуримтлагдсан гүнзгий зөрчил бүхий эмзэг олон асуудалд хэн бүхний анхаарлыг хандуулсан юм.Тиймээс ч гүнзгий утга агуулга, нийгмийн ач холбогдлоороо одоо ч цаг үеэ алдаагүй гайхалтай бүтээл л дээ.

Английн нэрт зохиолч Бернард Шоу : “Театр бол хүний сэтгэл бодлыг дэлгэн нээх оюуны их өргөө юм” гэж айлдсан. Тэгвэл, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Балдоржийн жүжгийн зохиомж, төрийн шагналт Н.Наранбаатарын найруулгын уран шийдэл нь чухамхүү хүмүүний тэрхүү сэтгэл бодлыг дүр бүрийн зан төрх, оюун сэтгэлийн зөрчил дотоод санаагаар дамжуулж уудлан илчлэх аргаар жүжгийн үйл явдлыг өрнүүлсэн нь ончтой бөгөөд туйлын сонин.

Тэгээд ч 20 иод жилийн өмнөх уг бүтээл санаанд минь тодоос тод хадгалагдан үлджээ. Жүжиг эхлэхэд нийслэлээс зайдуу орших тансаг гоё хоёр давхар байшин тайзнаа харагдана. Хэдүйгээр шөнө дөл хэдийнээ хэвийсэн боловч, энд хөл хөгжөөн найр цэнгэл ид дундаа бялхаж цоглог хөгжим нургилан тэтгэврийн өвгөнөөс авхуулаад хөгшин залуугүй бүжицгээж баяр баясгалангаар гийж байсан сан. Харамсалтай нь гай газар доороос гэгчээр энэ айлын эзэн амиа хороожээ гэх аймшигтай мэдээ бүхнийг цочирдуулдаг.

Гадаа аянга цахилан тэнгэр дуугарч, бороо шаагих нь саяхан цэнгэлдээ умбаж байсан хэн бүхэнд түгшүүр төрүүлэх нь илт болдог. Үүнээс үүдэн баатруудын далдын айдас, хэсэг зуур уймрах сэтгэлээс ургуулж “Алуурчин хэн бэ?” гэх ёс зүйн асуудлаар найруулагч , жүжгийнхээ үйл явдлын гогцоог шууд зангидсан байлаа. Хачирхалтай бөгөөд эмгэнэлтэй энэ хэргийн буруутанг эрж хайх явцад баатар бүр бие биесээ илчилж тэдний хардлага сэрдлэгэ жүжгийн зөрчлийг улам гүнзгийрүүлэхийн хамт өнөө бидний өмнө тулгарч буй үндэснийхээ уламжлалт ёс, шинэ үеийнхний зан суртахуун, улмаар бизнес, улс төрийнхний хэлхээ холбоо зэрэг өргөн хүрээтэй олон асуудлыг тунгаан эргэцүүлэхэд хүргэдэг .

Үүний зэрэгцээ найруулагч уг бүтээлийнхээ утга санааг баяжуулах үүднээс уран шигтгээ /деталь/, билэгдэл , дуу хөгжим, шуугиан чимээ, аянгын нүргээн аадар бороо зэрэг яруу хэрэглүүрүүдийг бүтээлчээр ашигласан нь жүжгийнхээ агуулгыг улам ч далайцтай болгодог. Тухайлахад монгол улсын төрийн сүлд дууллыг хоёр ч удаа эгшиглүүлж, монголын төрийн далбааг санагдуулахуйц хөшгийг тэр айлын хойморт татсан нь учиртай. Аливаа гэр бүл нийгмийн анхдагч үүр, цаад утгаараа монголын төр өнөөгийн нийгмийн амьд эс. Тэр тусмаа, жүжгийн гол баатрынх жирийн нэг айл биш, гэрийн эзэн нь төр түшилцэж яваа эрхэм депатут хүн. Иймд эднийд мандсан хэрэг зөвхөн гэр бүлийн хүрээний зөрчил биш Монголын нийгэмд бугшсан хурц асуудлын илрэл гэдгийг найруулагч харуулахыг эрмэлзжээ. Уг айлд гарсан эмгэнэл нь гагцхүү мөнгө хэмээгч аугаа хүчтэй, ер бусын ид шидтэй өрлөг жанжны эрхшээлээс үүдэлтэй нь жүжгийн өрнөлийн явцад илэрдэг. Жүжгийн гол баатар, депутат Тэрбишийн анд нөхөр нь бизнес эрхлэгч Төмөр /УГЖ,Б.Жаргалсайхан /юм.

Тэрбээр энэ гэрийн хамгийн хүндтэй зочин хүн. Түүнийг хүндэтгэхээс яахав, бэл бэнчинтэй эр. Иймд Тэрбишийн эхнэр, хадам аав, охид нь гээд цөмөөрөө түүнд хөл алдана. Эдний сэтгэл дээр хэрхэн тоглож, юу хүссэнээ хэрэгжүүлэх мөнгөний амтыг шимтсэн бардам эрийн дүрийг Б.Жаргалсайхан урлаж билээ. Тэрбээр гаднаас нь харахад цэмцгэр, нүдэнд дулаахан, соёлч бас өгөөмөр тусч гэмээр Төмөрийн дотоод ертөнц, мөн чанарыг олон талаас нь нээж жүжиглэх эрдмээ чадварлаг харуулсан. Жаргалсайханы Төмөр орчин цагийн бизнесийн хүрээллийн ухаалаг хүчтэй төлөөлөгчийг нэг болжээ.

Түүний Төмөр алсын хараатай хэтийн бодлоготой, зорьсондоо хүрдэг хатуу байр суурьтай нэгэн. Энэ ноёнтон мөнгө цацаж Тэрбишийг төрийн өндөр сэнтийд залж чадсан сүйхээтэй эр. Үүнийхээ хариуд ч эрхэм депатутаас хэрэгцээтэй бүхнээ нэхэх онцгой эрхтэй түүний нууц эзэн болсныг өөрийн давилуун зан төрхөөрөө Б.Жаргалсайхан тод томруун харуулдаг. Ялангуяа Төмөр тендэрийн асуудлыг өөртөө ашигтайгаар шийдвэрлэх хэрэгтэйг Тэрбишээс шаардах тэр хоромд эд хөрөнгөндөө эрдсэн хүний авир ямар байдгийг жүжигчний авъяаслаг тоглолт сэтгэл сэртхийлгэдэг. Энэ хэсэгт Б.Жаргалсайхан Төмөрийн соёлтой хүний хуурамч багийг хуу татаж, их хөрөнгөний төлөө яахаас ч буцахгүй ичгүүр сонжуураа алдсан “ Шинэ монгол” баяны далд нүүр царайг илчилдэг. Түүний уур уцаар, дээрэнгүй төрхөөр Б.Жаргалсайхан дүрийнхээ санааг баяжуулж жүжгийн чухал нэгэн сэдвийг тодотгосон юм. Улсын Их Хурлын гишүүн хүнийг сэтгэл зүйн хувьд дарамталж Б.Жаргалсайхны Төмөр өөрийнхөө хүссэн бүхнээ биелүүлэхийг хөөрхий Тэрбиш гишүүнд хатуу даалгадаг. Энэ нь нь улс төрд бизнесийхэн хэрхэн хутгалдах болсныг харуулахын зэрэгцээ улмаар үүнээс үүдэх занал сүрдүүлгийн асуудлыг ч хурцаар хөнджээ. Өнөөгийн ардын элч нар маань, үнэндээ, аль нэг төсөл тендэрийн эрхийн төлөө л сонгуульд оролцдог нь нууц биш. Тэднйи ар талд Төмөр шиг бэлтэй баячуул зогсож, тэдний улс төр, бизнесийн ашиг сонирхол нийлэх нь цөөнгүй билээ. Энэ асуудлыг МУСГЗ Ц.Балдоржийн жүжиг анх удаа өдөөсөн юм.. Б.Жаргалсайханы Төмөр осолтой хүн, төрөөр тоглогчын нэг. Түүний хувьд их хурлын депутат бол өөрийнх нь хувийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлэгч утсан хүүхэлдэй, цаад утгаараа Төмөр мэтийн хүн санхүү улс төрийн бүлэглэл үүсэх үүрийг засч улмаар нийгмийг ялзруулах, төрийг хямруулах аюултайг сануулах бус уу. “Шөнө амталсан нулимс” жүжгийн санаа,чухамдаа өрх гэрийн хүрээнээс хальж, төр улс, нийгмийн далайцтай сэдвийг хамарч байгаагаараа онцлог. Иргэний нийгэм маань луйврын шинжтэй цөөнхөөс хамаарах, хүний эрх, эрх чөлөө гэдэг маань мөнгөтэйчүүдийн чөдөрт орох аюул амьдралд нүүрлэснийг илэн далангүй өгүүлдэг. Тухайлахад Тэрбиш гэдэг өнөр айлын хувь заяаг ганц Төмөр л атгандаа авчээ. Эрх чөлөө гэдгийг энэ л эрхэм дураараа эдэлж дунд чөмгөөрөө жиргэж байна. Мань эр найзынхаа эхнэртэй явалдахын хажуугаар том охинд нь сээтэн хаяж тэх атугай энэ гэрийн үйлчлэгч бүсгүйн ариун сэтгэлийг нь бузарласан хүн. Гэрийн эзэн Тэрбиш ерөөсөө Төмөрийн гарт орсон байгаа. Тэгээд ч том охин Чимгээ /У.Уранчимэг/аавдаа дээрэлхүү, эхнэр Энхээ /Н.Сувд/нь нөхрөө үл ойшооно. Төрийн шагналт Н.Сувд Энхээгийн дүрээр нийгмийн ёс суртахууны доройтол ямар хэмжээнд хүрснийг бодитой нээсэн. Н.Сувдын Энхээ халамжтай соёлтой, ер нь сайхан ч ээж. Тэхдээ тансаг амьдрал эд хөрөнгө эрх мэдлийн өмнө сөхөрсөн бүсгүй. Төмөр гээч хүчтэний зан аягий олох, түүнд тал засах гээд хүндээ хөнгөнөөс барсан эмэгтэй. Сул дорой хүнд бол дуу өндөр, омог ихт эзэгтэй. Ялангуяа өөрийн үйлчлэгч Оюун /О.Энхтуул/ руу давшлан хөөрхий бүсгүйг үсдэж
аваад газар унаган доромжилж буй тэрхэн хэсэгт Н.Сувд дээдсийн хүрээний ааштай авгайн араншинг гайхалтай харуулсныг яана. Гэрийн үйлчлэгчээ зарц мэтээр санадаг Энхээгийн хувьд уг үйлдэл, угтаа манайд ихэд дэлгэрээд байгаа зиндаа, удам угсаа харж хүнийг ялгаварлах дээрэнгүй үзлийн нэг илрэл байлаа. Өрх гэрийн эзэгтэйн үнэнч сэтгэл,бүхий л зан үйлээрээ үр хүүхэддээ үлгэр үзүүлэх үүрэгтэй монгол бүсгүйн ёс журмаа умартвал,хожим гэр орондоо ямар гай барцад авчирсныг хожим орой ойлгож буй эмэгтэйн дүрийг Н.Сувд урласан юм.. Энхээгийн хожуу ухааралд том охин Чимгээ, ялангуяа үйлчлэгч Оюун нар онцгой нөлөө үзүүлдэг. Чухамдаа энэ хоёр дүр л жүжгийн үйл явдлын учир начрыг үүдлан нээдэг.УГЖ У.Уранчимэг том охины дүрийг гайхалтай бүтээсэн. Түүний Чимгээ ёс суртахууны хувьд эвдэрсэн ч хүний мөсөө гээгээгүй, ааш нь танхайдуу, заримдаа ичгүүргүй ч зан чанараараа шударга шулуун. Аавдаа ширүүн дориун авирлавч хайрлах сэтгэл нь халуун. Дүрээ урлан шаглах, зөрчлийг нээх түүний уран чадвар хичнээн өргөн цараатай вэ? Жүжгийн айзам хэмнэл өрнөл бүгдийг У.Уранчимэгийн эрчимлэг тоглолт авч явдаг. Өөрөөр хэлвэл, түүний сэтгэлийн баялаг өнгө хувирал үзэгчдийн сэтгэлийг уйдаахгүй байна гэсэн үг. Чимгээгийн уур уцаар адайр зангийн сурвалж нь, үнэндээ, энэ айлд бугшиж үүрлэсэн шударга бус хэрэг явдал. Ээжийнх нь шалиглал, хоёр нүүр, аавынх нь сул дорой зан, Төмөрийн түрэмгийлэл цөмөөрөө түүний аашийг эвдсэн. Эд мөнгө, эрх мэдлийн өмнө сөгдсөн төрөл төрөгсөд, өөрийг нь янхандахад хүргэсэн гэрийн доторхи таагүй нөхцөл, уур амьсгал Чимгээг бухимдуулж байна. Түүний бухимдалд худал хуурмагийг зэвүүцэн жигших эсэргүүцэл шингээжээ. Иймээс Чимгээгийн элдэв зан баашлалд дотоод сэтгэлийнх нь эсэргүүцлийн тэмцэл хурц илэрч хэнийг ч нүүрийг нь улалзтал, байх газраа олж ядтал хамаг шившгий нь дэлгэж байдаг. У.Уранчимэг дүрийнхээ үзэл санааг өргөн утгаар илэрхийлдэг.Хэдүйгээр түүний Чимгээ хормой сул хөнгөн явдалтай ч бузар булайн эсрэг гэрийхэн дотроосоо анх түрүүн дуугарч боссон тэмцэгч. Аавынхаа нэр төрийг хамгаалж, алуурчныг уудлан илчлэх түүний бухимдал нь өнөөгийн нийгмийг эрүүлжүүлэх тэмцлийн дуу хоолой гэлтэй. Энэ тэмцэлд нь Чимгээ ганцаараа биш ажээ. Гэрийнх нь үйлчлэгч Оюун /О.Энхтуул/ түүний адил шударга бус хэрэг явдлийг эсэргүүцэж ёс суртахууны хувьд Тэрбишийн гэр бүлийхнийг ялладаг. О.Энхтуул баатрынхаа сэтгэлийг тун өвөрмөц байдлаар нээсэн нь олзуурхууштай. Түүний Оюуныг анх харахад туйлын ноомой, хүлцэнгүй. Ёстой л хорхойд хоргүй амьтан гэмээр томоотой нэгэн. Тэгээд ч тэр үү гэрийн эзэгтэй Энхээ /Н.Сувд/ түүнд тун дээрэнгүй. Эзэгтэйг даллахад нь ил гарч, далайхад нь далд орсон дуулгавартай зарц байрын даруухан бүсгүй. Зүүсэн нүдний шил нь дунд насны хижээлдүү эмэгтэйг санагдуулна. Гэтэл юу болдог гэж санана. Шаардлагатай цаг тулгараад ирэхэд нөгөө номхон төлөв үйлчлэгч бүсгүй маань танигдахын аргагүй хувирдаг,шударга үнэний талд баттай зогсож, өөрийгөө болон хайртай хүнээ зоримог хамгаалдаг. Түүний хурц үг бүр өдөр буусан аянга адил нүгэлтнүүдийг цочирдуулж шоконд оруулдаг. Ялангуяа нүдний шилээ тайлж, хувцсаа солиод гарч ирэх үед улам залуужсан түүний царайлаг төрх хэнийг ч
гайхшруулна. Үүгээр дүрийн үзэл санаагаа жүжигчин тод томруун илэрхийлсэн. Уг айлд хомсдож үгүйлэгдэж байсан жинхэнэ хайр, хүнлэг сэтгэлийн аугаа хүч, дулаан илч Оюуныг яаж өөрчилснийг О.Энхтуул үзүүлсэн. Энэ нь жүжгийн уран сайхны өвөрмөц нээлт, жүжгийн оргил хэсгийн нэг байлаа. Энд О.Энхтуул дүрд хувилахуйн увьдасыг харуулсан. Түүний Оюун энэ жүжгийн дотор хамгийн гэгээлэг өөдрөг, тэмүүлэлтэй дүр байлаа.. Учир нь гэрийн эзэн Тэрбишийг ойлгож, түүний жаргал зовлонг хуваалцан сэтгэлийг нь бүлээцүүлж яваа ганц хүн юм. Түүний гэрт олон жилийн турш суунаглах худал хуурмагийн мананг сарниаж шударга үнэний гэрэл гэгээг тээж авчирсан эмэгтэй. Уг жүжигт хөндсөн бас нэг сонирхолтой сэдэв бий. Тухайлвал орчин цагийн соёл иргэншил, хотжилтын тухай юм. Энэ нь нэг талаас техник, технологийн дэвшил, нөгөө талаас зөвхөн өөртөө ашиг хайх аминч үзэл хүмүүсийн ёс суртахуунд хэрхэн нөлөөлсөн бэ? гэдэг асуудлыг жүжигт тодорхой дүрээр дэвшүүлжээ. Тэрбишийн бага хүү Од/С.Түвшинжаргал/ гэж бий, түүний ярих хэлэх, явах нь хүртэл хип-хоп хөдөлгөөнтэй, нэг үгээр РОБОТ болсон хүүхэд. Чихэвч углаж хөгжим сонсоод өөрийнх нь эргэн тойронд юу ч болж, ямар хэрэг дэгдсэн бай түүнд огтхон ч падгүй. Эцэг нь үхчихлээ гэх мэдээнд ч түүний сэтгэл үл эмзэглэнэ. Одын хувьд түүний хүнч чанар, сэтгэлийг нь цахим техник,хөгжим гэгч хүчтэй эд орлож эзэмджээ. “Өндөр технологийн үед хүмүүсийг гагцхүү техник боолчлох болно. Энэ нь орчин цагийн соёл иргэншлийн мөн чанар”- гэж германы гүн ухаантан Юрген Хабермас тэмдэглэсэн нь оргүй ч зүйл биш гэдгийг энэ хүүгийн дүрээс харагддаг.. 1970 аад оноос аж үйлдвэржсэний дараахь техникжсэн мэдээллийн нийгэм буюу бас Постмодернизмын үе ч гэх өнөөгийн соёл иргэншлийн төлөөлөгч бол уг жүжгийн сонрхолтой баатрын нэг Од байлаа. Учир нь Постмодернизмын үеийнхний нэг онцлог бол аливаа зүйлд хүйтэн хөндий хайхрамжгүй хандах, хирийн юманд цочрохгүй, гайхаж хөөрцөглөхгүй, чухамдаа, техникжсэн мэдээлэлд залхаж уйдсан сэтгэл нь хүнийсч хөрсөн байдгийг эрдэмтэд тэмдэглэдэг. Залуу жүжигчин С.Түвшинжаргал дүрийнхээ имижийг бодитой гаргасан нь түүний жүжиглэх авьяасын ололт. Тэрбээр орчин цагийн залуусын дүр төрхийн нийтлэг хэв шинжийг эвлэгхэн урлажээ. Бас нэг сонин дүр бол Тэрбишийн хадам аав Халзан /С.Дамдин/ гуай юм. Ер нь хэн ч харсан тохьтой сайхан өвөөгийн цаана санаанд оромгүй хуурамч сэтгэл нуугдаж байсныг С.Дамдин чадварлаг нээдэг. Түүний бүтээсэн дүрийн үзэл санаа нэлээд гүнзгий юм. Тэтгэвэртээ суугаа 70 эргэм насны Халзан гуай бол уг нь ардынхаа зан заншил, эрхэм ёсыг хадгалж явах учиртай хүний нэг, гэтэл чадсангүй. Олон жил хураасан мөнгөө ойр дотны хүмүүс үр хүүхдээсээ хав дарж нуусан нь илэрдэг. Халзан гуай өгөөмөр сэтгэлтэй байсансан бол хүргэн хүү Тэрбиш өр ширэнд орж Төмөрийн гарт орох учиргүй байлаа. Монгол хүн “Би” гэхдээ “Бид” гэж сэтгэдэг. “Минийх” гэхдээ “Манайх” гэж ойлгодог үе өнгөрснийг С.Дамдины дүр өгүүлсэн юм. Нүүдэлчдийн соёл иргэншил сууринд амьдрал уусах тусам хувиа хичээж хар толгойгоо бодох үзэл монголчуудын аж төрөх ёсны хэм хэмжээ болсныг хотжсон өвгөн Халзангаас харж болохоор. Өргөн утгаараа, бид үндэсны өв соёл, ёс
суртахууны нандин улумжлалаасаа тасарч, хүний мөсөө гээх болсон тухай асуудлыг хөндсөн хэрэг. Жүжгийн чухаг энэ санааг найруулагч Н.Наранбаатар нилээд нухацтай боловсруулж илэрхийлсэн юм. Жүжгийнхээ нэвтрэн гарах санааг уран билэгдэл дүрээр тодруулдаг. Өөрөөр хэлвэл Тэрбишийн сүнс ч юм уу, хүнч чанар нь байж болох юм. Тэрбиш/АЖ,П.Цэрэндагва/ анх гарч ирэхдээ гэрийнхний хэн нь ч үл тоомсорлож анзаардагүй монгол дээлээ гэрээсээ олдог, дараачийн удаа дээлийнхээ бүсээ, хамгийн сүүлд малгайгаа аваад гардаг. Үүгээр ариун журам сахих,гэрийн эзэн аав ээж, ах захаа хүндэтгэх үндэсний нандин заншилаа умартаж уландаа гишгэсэн ёс зүйгүй гэр бүлийнхнээ хараад туйлын харамсаж буй өрхийн тэргүүн төдийгүй монгол түмний сэтгэлийг илэрхийлэв. Монгол дээл, бүс, малгай энэ гурвалжин холбоос буюу уран шигтгээнд монголчуудын зан үйл, ёс суртахууны үнэт зүйлсыг эрхэмлэх, хадгалах асуудал шингэсэн нь лавтай. АЖ П.Цэрэндагва баатрыгаа нэлээд зөрчилтэй талаас нь чадварлаг нээлээ. Түүний Тэрбиш боловсролтой хүн. Төмөрийн зандарч шаардсанаар ч бас гар хөл нь болчихгүй байна, тэхдээ яах ч аргагүй мухардмал байдалд орчихсон хүний дүрийг урлажээ. Иймээс ч Төмөрийн дарамт тулгалтад шахагдаж эцэстээ, өөрийн мухардмал байдлаас гарах гарцыг олсон хүн.

Тэрбиш өөрийн бага охин Алимаатай /Д.Ганцэцэг/ үг эвсэн амиа хорлосон хүний дүр эсгэхээр шийджээ. Ингээд энэхүү ээдрээ төвөгтэй асуудлын учрыг тайлах түлхүүрийг бага охиндоо атгуулсан нь учиртай. Түүний гэр бүлийнхний дотор хамгийн ариунаараа үлдсэн ганц хүн бол бага охин байлаа. Д.Ганцэцэг Алимаагийн дүрийг ухаалгаар бүтээжээ. Түүний Алимаа аавынхаа хэцүү байдлыг тун нарийн мэдэрч ойлгосон айхтар сэргэлэн соргог охин. Ямар ч нөхцөлд бүх учрыг нууцалж, юу ч мэдээгүй хүний гэнэн дүр эсгэж явахдаа гэрийн доторхи хамаг бузар булайг уудлан илчлэхэд Алимаа гол үүрэг гүйцэтгэдэг. Бага охиныхоо ухаан сийлсэн үйлдлийн ачаар Тэрбиш бүгдийг чихээрээ сонсож, нүдээрээ харан ухаардаг.

Тиймээс…эхнэр нь өөрийг нь хууран мэхлэж, том охин нь найзтай нь явалдаж, хадам аав нь хүртэл хуншгүй зан гаргасан эмгэнэлтэй энэ хэрэг явдлыг таслан зогсоохоор Тэрбиш эрс шийдэж байна. Дүрийнхээ үзэл санаанд гарсан энэхүү гүнзгий өөрчлөл хувьслыг АЖ Цэрэндагва илэрхийлэхдээ монгол дээл бүс, малгай шигтгээ уран санаагаар тод томруун харуулсан нь сонирхолтой. Тэрбээр дээлээ өмсөж, малгайгаа ёс төртэй өмсөөд урланд байгаа зургийн цоо шинэ цагаан цаасаа дэлгэн үзэгчид өөд харуулан тавьдаг. Энэ хэсэгт Тэрбиш амьдралаа шинээр эхлэхээр зориг шулуудсаныг өгүүлж буй уран санаа юм. Ингээд жүжгийн үйл явдлын нарийн төвөгтэй гогцоог бага охин Алимаа тайлдаг.

“Аав амьд…” гэж хэлсэн Д.Ганцэцэгийн үг гэрт байгаа бүх хүнийг балмагдуулж чухамдаа, тэднийг ёс суртахууны хувьд яллаж байна. Зөвхөн жүжгийн баатрууд төдийгүй өнөөгийн нийгэм маань аморализмд идэгдэж, ёс зүйгүй болж байгаад бид бүгдээрээ буруутай мэт сэтгэгдэл төрүүлэхүйц жүжгийн төгсгөлийг найруулагч шийджээ.

Цаашид ийм байдалтай амьдарч болохгүй ээ… бүгдээрээ ариусацгаая гэх адил Тэрбиш /П.Цэрэндагва/ үзэгчид өөд бодлогошронгуй эгцлэн хараад гэрийнхээ хойморт тухлахуйд монгол улсын төрийн сүлд дуулал сүр жавхлантайяа эгшиглэсэн нь эх орны минь шинэ нэгэн өдөр эхэлснийг тунхаглаж буй нь өөрийн эрхгүй нэгийг бодогдуулна…Урьд шөнийн 23 цагаас дараахь өдрийн шинэ өглөөтэй золгох энэ хугацаанд үргэлжилсэн уг хэрэг явдал уран сайхны шийдлийн хувьд үнэхээр өвөрмөц нээлт байлаа. Бодит амьдралд ганц гэр бүлийн хүрээнд ийм төвөгтэй олон зөрчил нэг дор гарах нь мэдээж үгүй.

Харин МУСГЗ Ц.Балдорж,төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар нар уран сайхны аргаар өнөөгийн нийгмийн хурц эмзэг асуудлуудыг нэгэн гэр бүлд төвлөрүүлж чаджээ.

Агуулга асуудлын далайц, уран сайхны шинэлэг ололтоороо Цэрэндоржийн Балдоржийн “Шөнө амталсан нулимс” жүжиг Монголын театрын түүхэнд томоохон үзэгдэл болсон.

Мөнгө хэмээх бүхнээс хүчтэй өрлөг жанжинд сэтгэлээн мэдүүлж, оюуны хоосрол, техникийн эрхшээлд ороод буй өнөө үеийнхнийг ирээдүйд юу хүлээж байна вэ?… энэ л асуудалд авъяаслаг зохиолч, нэрт сэтгүүлч анд маань сэтгэл зовнисоор дээд тэнгэртээ хальсан даа.

Тэр маань сэтгүүлч, зохиолч төдийгүй мэдлэг боловсрол, оюуны тэнхээ, чадвараараа нийгмийн олон салбарт өөрийгөө таниулсан шинийг санаачлагч, чадварлаг зохион байгуулагч, удирдагч, бизнесмен хүн юм.

Төрийн төв хэвлэл ”Ардын эрх” сонины тулганы чулууг тавилцаж, хэвлэл, мэдээллийн “Монгол ньюс” группыг үндэслэн, ”Өнөөдөр” сонин, 25-р суваг телевизийг үүсгэн байгуулж монголд чөлөөт хэвлэл,сэтгүүл зүй хөгжих үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан гайхалтай ховорхон авъяас билигтэн байлаа.

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, урлаг судлаач Дэмчигдоржийн Мягмарсүрэн

ShareTweet

Related Posts

Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…
Нийтлэл

Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…

2026-02-19 12:08
“Халуун элгэн нутаг” дууны үгийн орчуулга, тайлбар
Нийтлэл

“Халуун элгэн нутаг” дууны үгийн орчуулга, тайлбар

2026-02-12 17:41
Миний Арслан (сайн найзыгаа дурсав)
Нийтлэл

Миний Арслан (сайн найзыгаа дурсав)

2026-01-28 19:32
}

Шинэ мэдээ

Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

by undesten
2026-03-13 19:18
5

Танхайрсан хүүхдүүдэд шийтгэл ноогдуулав

Танхайрсан хүүхдүүдэд шийтгэл ноогдуулав

by undesten
2026-03-13 19:05
1

Х.Нямбаатар: Э.Бат-Амгалан хэрэлдэх мөрөөрөө надтай л хэрэлд

Х.Нямбаатар: Э.Бат-Амгалан хэрэлдэх мөрөөрөө надтай л хэрэлд

by undesten
2026-03-13 18:47
1

Эмч, өвчтөн, хэрэглэгч нар нийлж мансууруулах үйлчилгээтэй тариаг худалдан борлуулжээ

Эмч, өвчтөн, хэрэглэгч нар нийлж мансууруулах үйлчилгээтэй тариаг худалдан борлуулжээ

by undesten
2026-03-13 12:15
3

АИ-92 автобензинийг зөвхөн Монголд Улсад ашиглаж байна

Д.Энхтүвшин: Энгийн АИ-92 бензиний үнэ ойрын гурван сард өөрчлөгдөхгүй. Евро-5, дизель түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай

by undesten
2026-03-13 12:05
0

Зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ

Зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ

by undesten
2026-03-13 11:36
0

Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ

by undesten
2026-03-13 11:21
2

Н.Алтанхуяг болон бусад нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг буцаасан ШАЛТГААН

Н.Алтанхуяг болон бусад нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг буцаасан ШАЛТГААН

by undesten
2026-03-13 11:10
0

Олимпын хорооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг улиран сонгогдлоо

Олимпын хорооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг улиран сонгогдлоо

by undesten
2026-03-12 19:50
3

Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

by undesten
2026-03-12 19:15
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай