ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт Израиль болон Палестины хооронд мөргөлдөөн үүссэн нь АНУ-ын Ойрхи Дорнод дахь бодлого бүтэлгүйтсэнийг харуулж байна гэжээ.
Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Кремль сөргөлдөөнтэй байгаа хоёр талтай холбоотой байгаа бөгөөд мөргөлдөөнийг шийдвэрлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэхийг эрэлхийлнэ гэж мэдэгдсэн ч яаж гэдгийг тодорхой хэлээгүй байна. Мөн мөргөлдөөн бусад бүс нутагт тархах эрсдэлтэй гэдгийг Песков анхааруулсан байна.
Путин тус улсад айлчилсан Иракийн Ерөнхий сайд Мохаммед Шиа Аль-Суданитай хийсэн яриа хэлэлцээний үеэр уг сөргөлдөөнийг АНУ-ын тус бүс нутаг дахь олон жилийн бодлого хурцадсантай холбон тайлбарлав.
Тэрээр “Энэ бол АНУ-ын Ойрхи Дорнод дахь бодлого бүтэлгүйтсэний тод жишээ гэдэгтэй олон хүн санал нийлэх байх гэж би бодож байна. АНУ палестинчуудын ашиг сонирхол, тэр дундаа тусгаар тогтносон Палестин улстай болох хэрэгцээг үл тоомсорлож байна” гэжээ. АНУ, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Холбоотой хамтран 2002 оноос хойш эвлэрүүлэн зуучлах үүрэг хүлээсэн “дөрвөл”-ийн нэг хэсэг болсон.
Москва Украинд хийж буй дайндаа Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц ашигладаг бөгөөд палестинчууд, ХАМАС-тай удаан хугацааны харилцаатай байсаар ирсэн.
Эх сурвалж: Reuters