Исландад сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн газар хөдлөлт болсны улмаас Фаградальфьял галт уул сэржээ. Исландын Рейкьянесийн хойг дээрх галт уулын ойролцоо газар хөдлөлтийн идэвхжил эрс нэмэгдсэн байна. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд тус бүс нутагт 3000 гаруй чичиргээ бүртгэгдээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Исландад онц байдал зарлаж, нийслэл Рейкьявик хотоос 40 км-ийн зайд баруун өмнөд эрэгт орших, мөн галт уулаас 8 зм-ийн зайд байрлах Гриндавик хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Фаградальфьял галт уул 800 жил “тайван” байсны дараа буюу хамгийн сүүлд 2021 онд дэлбэрсэн.
Исландын арал нь Умард Америкийн болон Евразийн тектоник хавтангуудын зааг дээр оршдог тул газар хөдлөлт, галт уулын идэвхтэй бүсэд тооцогддог юм. Исландад идэвхтэй 33 галт уул байдаг.
Эх сурвалж: ВВС