УИХ-ЫН ГИШҮҮД НЭГДЭЖ ОРОН НУТГИЙН СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТЫГ МАЛ ТӨЛЛӨХ ҮЕТЭЙ УЯЛДУУЛАН ЗОХИЦУУЛАХ ТАЛААР БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДАД ХАНДЛАА.
Малчид сурагчдын өвлийн урт амралтыг мал төллөх үеэр тааруулж өгөх хүсэлтийг гишүүдэд тавьсан байна.
Хаврын хахир хүнд цаг, мал төллөлтийн үеэр уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос хамааран малчдын ажил эрс нэмэгддэг. Энэ их ажлын үеэр малчдад үр, хүүхдүүдээс нь өөр дэм тус авах хүн, хүч байдаггүй.
Иймд хөдөө, орон нутгийн сурагчид эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж, сурагчдын өвлийн урт амралтыг мал төллөх үеэр тааруулж өгөх хүсэлтийг салбарын сайдад уламжилжээ.