2023 оныг манай зам тээврийн салбар БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгосон.
Энэ хүрээнд Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформтой боллоо.
Иргэд онгоц, галт тэрэг, хот хоорондын автобусны тасалбараа цахимаар захиалах цуцлахаас авахуулаад гар утаснаасаа зам ашигласны төлбөрөө төлөх, шагналын тодорхойлолт явуулах, тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаа авах, мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх, үзлэг оношилгоонд орох цаг авах, манай салбарт хамаардаг 21 тусгай зөвшөөрөл хүсэх гээд бүхий л үйлчилгээг авах боломж нээгдсэн гэсэн үг.
Мөн зам тээврийн салбарын статистик мэдээллийг real time байдлаар өдөр бүр авах боломжтой болж байна.
Манай салбарынхан дата мэдээлэлд тулгуурлан ажлаа зөв төлөвлөх, сайн зохион байгуулах, хянах, хэмжих ажил илүү хялбаршиж байна.
Ганцхан жишээ дурдахад Зам, тээврийн хөгжлийн салбарын 26 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулаад байна.
Энэ бүх цахимжилтын цаана албан тушаалтны хүнд суртал, авлига ашиг сонирхлын зөрчил арилж байгаа.
Харин цахимжилтад хэлбэрийн төдий хандаж буй салбар, байгууллагын цаана хүнд суртал суртал үүсгэж, иргэдийг чирэгдүүлж, авлига шан харамж авах гэсэн адын сонирхол нуугдаж байдаг.
Тиймээс салбарын цахимжилтын асуудал байнгын, тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалт, шинэчлэлт шаардаж, иргэдэд энгийн, ойлгомжтой байх ёстой гэдэг дээр цаашид илүү анхаарал тавьж шахаж ажиллах болно.