Өнгөрөгч намар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замчидтай хийсэн “Өглөөний уулзалт”- аар замчид түгээмэл тархацтай ашигт малтмалын үнийг бууруулах хүсэлт тавьсан.
Ингэхгүй бол авто замын бүтээн байгуулалт, засвар арчлалтын асуудал удааширч, эдийн засаг санхүүгийн хувьд ихээхэн хүндрэл учруулж байгааг хэлж байсан юм.
Тэгвэл Засгийн газар болон Ерөнхий сайд амлалтдаа хүрч замын болон АЗЗА компаниуд улсын төсвөөр зам барих, засвар арчлалт хийхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын үнийг 5000 дахин буурууллаа.
Тухайлбал Засгийн газрын тогтоолоор “Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг нэг шоо метр нь 1 төгрөг байна” гэж холбогдох журамд өөрчлөлт оруулахаар боллоо.
Харин энэ хөнгөлөлт нь концессын болон тусгай зориулалтын авто зам барихад хамаарахгүй.
Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалыг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгоод байна.