БНСУ-ын гол сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга И Жэ Мюн руу хутгатай этгээд халдсан хэрэг гарсныг хэвлэлүүд мэдээллээ.
Хэрэг түүний Бусан хот дахь айлчлалын үеэр болсон аж. Хутгатай этгээд И Жэ Мюны хүзүү хэсэгт шархдуулсан байна.
Халдсан этгээдийг тэр даруй баривчилж, И Же Мюныг халдлага болсноос 20 орчим минутын дараа эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр ухаан алдаагүй ч цус алдсаар байсан гэв.
Эх сурвалж: The Korea Times