УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дараах тайлбарыг өгөв. Тэрбээр,
“330 сумын 30 нь л гал унтраах ангитай байна. Нэг сумаас нөгөө сум хүртэл 2 цаг 30 минут зарцуулж очдог. Сургууль битгий хэл, сум даяараа шатах эрсдэлтэй байна. 2024 оны төсөвт онцгой байдлын алба хаагчдын техник, хувцас хэрэглэлд 40 тэрбум төгрөг тавиулах гэсэн ч ярьсаар байгаад 10 тэрбум болгосон” гэсэн юм.