Сүүлийн үед нийслэл хотод халтиргаа гулгаа их байгаа ч холбогдох албаныхан дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар “БНХАУ-аас хүйтний нөхцөлд хайлуулах чадвар харьцангуй өндөр 1200 тонн бодис авахаар гэрээ хийснээс 200 тонн нь түрүүлж орж ирсэн. Мөн гаднаас мэргэжилтэн авчирч давс, бодисыг ямар үед, ямар хэмжээгээр цацах талаар сургалт хийж байна” гэв.