Үндэсний статистикийн хорооноос Монголд түүхэн хүний нэртэй иргэн хэчнээн байдаг тухай сонирхолтой статистик гаргажээ. Уг мэдээллээс харахад 2024 оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар:
- Тэмүүжин нэртэй – 8265
- Сүхбаатар нэртэй- 4090
- Мандухай нэртэй- 1147
- Бөртэ нэртэй- 813
- Есүхэй нэртэй- 722
- Чингис нэртэй- 692 иргэн байна.
Түүнчлэн Хасар, Цэдэнбал, Өгөөдэй, Намнансүрэн, Дандар, Боорчи, Өүлэн, Ренчин, Жамуха, Хубилай, Мухулай, Чойбалсан зэрэг нэртэй хүний олон байдгийг харж болно.
Харин түүхэн хүмүүсийн нэрнээс хамгийн ховор нэртэй хүн хэчнээн байгааг харвал Атилла нэртэй 11, Бодоо нэртэй хүн зургаа байна.