“Парис 2024” олимпын тамирчдын тосгон нээлтээ хийснийг Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон зарлав.
Олимп нээлтээ хийхээс дөрвөн сарын өмнө баригдаж дуусаж буй шинэ бүтээн байгуулалтын талаар Э.Макрон “Энэ бол бидний амлалтаа биелүүлж байгаагийн нотолгоо юм. Хэлсэн хугацаа, төлөвлөсөн төсөвтөө багтаж бүтээн байгуулалтын ажилд оролцсон бүх хүнд талархал илэрхийлье” гэв.
Нийт 14,500 тамирчин, арын албаныхан байрлах тосгонд ирэх долдугаар сарын 18-наас эхний зочид нь ирэх юм. Энэ хүртэл 300,000 мянган тавилга угсрах ажил үлджээ. Нийт 82 барилга, 3,000 орон сууц, 7,200 өрөөтэй тосгон Сайнт-Денис арлаас Парисын хойд хэсэгт байрлах Сайнт-Уэн хороолол хүртэл 52 га талбайг хамарсан юм. Энэ хороололд ядуус их, Францдаа хамгийн их гэмт хэрэг гардаг гэдгээрээ алдартай.
Тосгонд тамирчдын байрлах орон сууцнаас гадна 24 цаг ажиллах 3,200 хүний суудалтай олон үндэстний ресторан, архины төрлийн зүйл зардаггүй цэнгээний газар, бэлтгэлийн танхим баригджээ. Францын Засгийн газраас тосгоныг босгоход 646 сая еврог олон нийтийн санд төсөвлөсөн. Бусад зардлыг үл хөдлөх хөрөнгийн томоохон компаниуд хамтран төлсөн юм.
Олимпын дараа 2,800 орон сууц жинхэнэ эзэндээ очих бол бусдыг нь их сургуулийн оюутнуудад түрээслэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Inside The Games