Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэлжээ.
Энэ жил үхрийн мах нэг килограмм нь 11,350, хонины мах 8,900, ямааны мах 6,700 төгрөгөөр борлуулагдана. Борлуулалтын цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэх болно хэмээн УБЗАА-наас мэдээллээ.
Агро нэгтгэл трейд ХХК, Мах импекс ХК, ХКҮ ХХК, И Эн Пи ХХК, Чойбалсан групп ХХК, Стандарт мах ХХК, Булган мах маркет ХХК-ууд нийт 6,337 тонн махыг нөөцөлжээ.
Үхэр болон хонины мах жижиглэнгээр борлуулагдах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар гулуузаар нь борлуулах аж.
Өнгөрсөн онд нөөцийн үхрийн мах нэг кг нь 10,700, хониных 8,600, ямааных 6,400 төгрөгөөр зарагдаж байсан юм.